Colorful Khongor Sand Dune2

Монгол Аялал 2020

2020 ондоо бидний зүгээс тусгайлан Монгол Аялагч нартаа зориулж гадны жуулчдад үзүүлдэг ТОХЬ ТУХТАЙ, АЮУЛГҮЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ өндөр аяллуудыг санал болгож байна.
Та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо эсвэл шинэ танилуудтайгаа аялаж ЖИНХЭНЭ аяллын амтыг мэдрэхийг хүсэж байвал бидэнтэй нэгдээрэй.

Бид аялал жуулчлалын салбарт 16 дах жилдээ тогтвортой ажиллаж байгаа бөгөөд Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй , тэр бүр өөрсдөө машинтайгаа яваад очих боломжгүй Тайга, Алтай 5 богд, Хэрмэн цав зэрэг бүс нутагт аяллыг гадны жуулчдад зохион байгуулсаар ирсэн.

Бие даан зохион байгуулахад хүндрэлтэй байдаг мөртлөө Монгол хүн бүрийн очиж үзэхийг хүсдэг 3 аяллын маршрутыг зарлаж байна.

Ашиг харах биш хүмүүсээ энэ жил ажилтай байлгаж, гадны жуулчдын тав тухтай аяллын амтыг найз нөхөд, ах дүү, садан төрөл, хамтран ажиллагч нартаа мэдрүүлэхийг зорилоо. Манай хамт олны олон жилийн тасралтгүй зохион байгуулалт та бүхэнд үйлчлэхэд бэлэн байна.

Яг байгаль дээр өөр жуулчидгүй аялмаар байвал майхнаа бариад хоолоо хийлгээд , машинаа бариулаад тайван амгалан аялж болж байна. Хаана очихоо мэдэхгүй аялж байснаас замд гараад л яаж хөгжилдөж, яаж бясалгаж, байгалийг тайван амгалан мэдэрч болж байна. ОО шүршүүр хүртэл шийдэгдсэн байдаг тул тайван амгалан аялж болно.

1. Тайгын Тав Тухтай Аялал

Монгол орны хамгийн хойд хэсэгт байрлах Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд амьдардаг цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцахын тулд бид  маш үзэсгэлэнтэй Хорьдол Сарьдагийн уулсын урдуур, Дархадын цэнхэр хотгорт байдаг олон булаг шанд, цөөрөм, тунгалаг гол горхийг Улаан-Уул сум, Ренчинлхүмбэ зэрэг сумдуудаар дайран очно.

Онцлох зүйлс:

  • Өтгөн шигүү тайгын бүсээр аялах
  • Морь унах, Явган алхах, Нуурын эргээр алхах
  • Дархад, Тува иргэдийн амьдрал ахуйтай танилцах
  • Цаа бугын аж ахуйг дэргэдээс нь сонирхох, зураг авахуулах
  • Цагаан нуур, Хөвсгөл нуур
  • Шишгэд, Багтах, Хөг, Бэлтэс гол, Ходоодны рашаан
  • Буган хөшөө, хадны зураг
  • Дархадын 13 овоо

2. Алтан Говийн- Хэрмэн Цав

Khermen tsav1
Khermen tsav1

4 сарын 13-д зарлагдана

3. Цаст Өндөр Алтай

4 сарын 13-д зарлагдана.

Бидэнтэй холбогдох утас:

80019213 Алтанзул

Хаяг:

Энх тайвны өргөн чөлөө, Төв шуудангийн баруун хойно – “Экспресс Тауэр”-ийн 7 давхар 701 тоот.