Tsaatan summer camp

Тайгын Тав Тухтай Аялал

  • 1.350.000 ₮ -УБ-аас эхлэлтэй 12 ш /13 ө -(12 хүнтэй груп)
  • 1.200.000 ₮- Мөрөнгөөс эхлэлтэй 9 ш/10 ө –  (12 хүнтэй груп).
    Үнийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож аваарай.

Монгол орны хамгийн хойд хэсэгт байрлах Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд амьдардаг цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцахын тулд бид  маш үзэсгэлэнтэй Хорьдол Сарьдагийн уулсын урдуур, Дархадын цэнхэр хотгорт байдаг олон булаг шанд, цөөрөм, тунгалаг гол горхийг Улаан-Уул сум, Ренчинлхүмбэ зэрэг сумдуудаар дайран очно.

Онцлох зүйлс:

  • Өтгөн шигүү тайгын бүсээр аялах
  • Морь унах, Явган алхах, Нуурын эргээр алхах
  • Дархад, Тува иргэдийн амьдрал ахуйтай танилцах
  • Цаа бугын аж ахуйг дэргэдээс нь сонирхох, зураг авахуулах
  • Цагаан нуур, Хөвсгөл нуур
  • Шишгэд, Багтах, Хөг, Бэлтэс гол, Шарга Гол, Ходоодны рашаан
  • Буган хөшөө, хадны зураг
  • Дархадын 13 овоо

Хаана хонох вэ?

Бид аяллын туршид 3 улиралын зориулалтын майханд хоноглох ба Тайгад очоод 2 шөнө цаачдын урцанд хононо. Зуны улирал ч гэсэн хангай, тайгын бүсэд шөнөдөө сэрүүвтэр байдаг тул та бүхэнд тэмээний ноосон дулаан хучлага, адяль зэргийг тавьж өгнө. Танд дулаан мешок авч явахыг зөвлөж байна. Бид буудаллаж хонох газар бүртээ аяллын хээрийн оо болон шүршүүрийн майхан барьж өгнө. Тайгад бол бид цаачдын “ОО” хэрэглэнэ. Та аяллын төгсгөлийн 2 өдөр Хөвсгөл нуурын эрэгт жуулчны баазад бууж болох ба энэ тохиолдолд аяллын үнэн дээр баазын үнэ нэмэгдэнэ. Бид таньд хамгийн үйлчилгээ сайтай, тохь тухтай баазуудыг санал болгож болно.

Ямар унаагаар явах вэ?

УБ-аас Мөрөн хүртэл хамгийн багадаа 13 цаг машинаар давхиж очдог тул аялалд явахаасаа өмнө ийм урт замыг туулах нь жуулчдыг ядраадаг билээ. Тиймээс галт тэргээр Эрдэнэт хот руу шөнийн галт тэргээр тасалгаат өрөөнд явна. Эрдэнэт хотод өглөө эрт буугаад өглөөний цай уусны дараа  цааш автобус эсвэл жийп машинаар Мөрөн хот хүргүүлнэ. Мөрөн хотоос бид ланд крузер 105, Lexus 470 маркийн жийп машинаар үйлчилнэ. Бид хоол хүнс болон аяллын хэрэгслэлийг тусдаа фургон машинаар тээвэрлэдэг ба таны ачаа барааг хоол хүнсний зүйлтэй хольж ачихгүй юм.  Харин бид цаатангууд хаваржаа, зуслан, намаржаа гэсэн 3 кэмпийн аль үед таарснаас шалтгаалан тайга руу явахдаа мориор 4-8 цаг очих болон ирэхдээ явна.

Хоол хүнс?

Та бүхэнд ази болон европ, монгол  хоолоор мэргэшсэн мэргэжлийн тогооч өдрийн 3 халуун хоолоор үйлчилнэ. Бид аяллын урт, буудаллах газрын онцлогоос шалтгаалан зарим өдрүүдэд боолтын хоол бэлдэж авч явна. Иймд та бүхэн аялал эхлэхээс өмнө манай тогоочид өөрийн харшлах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг өгсөн байна. Бид аяллын турш цэвэр ус, цай, чанасан кофегоор үйлчлэх ба та бүхэн өөрсдийн уух ундаа, жүүс болон бусад зүйлсийг өөрсдөө авч явна.

Юу хийх вэ?

Өглөө эрт босоод байгальд алхах, бясалгал хийх, иог хийх, зураг авах, ном уншиж болно. Машинтай аяллын үед шинээр газар орон үзэх, Малчин айлуудаар орж танилцаж, шинэхэн сүү тараг, өрөм идэх, Цаа бугын сүүгээр чанасан өтгөн сайхан сүүтэй цай ууж, шинэхэн барьсан талх идэж, монголын өөр хаана ч байхгүй цааны бяслаг идэж үзнэ. Мөн та хамгийн өвөрмөц тогтоцтой уулс, нуур харахын зэрэгцээ Монгол орны хамгийн цэнгэг гол горхийг үзэх болно. Бид орой бүр түүдэг асааж , хүйтэн пиво ууж, дарс задлаж сонин сайхан түүх хуучилж оддыг ажиглаж болно.

Аяллын хөтөлбөр 1 (УБ-аас эхлэлтэй)

1 дэх өдөр: УБ-аас-Эрдэнэт рүү галт тэргээр явах 

2 дах өдөр: Эрдэнэт- Мөрөн-Уушгийн өвөр– майханд хоноглох

3 дах өдөр: Улаан-Уул- майханд хоноглох

4 дэх өдөр: Хогорог голын хөндий– майханд хоноглох

5 дах өдөр: Тайга, цаачид-Морь унах, урцанд хоноглох

6 дах өдөр: Тайга, цаачид– урцанд хоноглох

7 дах өдөр: Шарга гол- Морь унах, майханд хоноглох

8 дах өдөр: Багтаг гол-майханд хоноглох

9 дах өдөр: Ужиг гол– майханд хоноглох

10 дах өдөр: Хөвсгөл нуур-майханд хоноглох (Сонголтоор жуулчны баазад)

11 дэх өдөр: Хөвсгөл нуур-майханд хоноглох (Сонголтоор жуулчны баазад)

12 дах өдөр: Эрдэнэт- УБ

13 дах өдөр: УБ

Аяллын хөтөлбөр 2 (Мөрөнгөөс эхлэлтэй)

1 дэх өдөр: Мөрөн-Улаан-Уул- майханд хоноглох

2 дах өдөр: Хогорог голын хөндий– майханд хоноглох

3 дах өдөр: Тайга, цаачид-Морь унах, урцанд хоноглох

4 дэх өдөр: Тайга, цаачид– урцанд хоноглох

5 дах өдөр: Шарга гол- Морь унах, майханд хоноглох

6 дах өдөр: Багтаг гол-майханд хоноглох

7 дах өдөр: Ужиг гол- майханд хоноглох

8 дах өдөр: Хөвсгөл нуур-майханд хоноглох (Сонголтоор жуулчны баазад)

9 дах өдөр: Хөвсгөл нуур-майханд хоноглох (Сонголтоор жуулчны баазад)

10 дах өдөр: Мөрөн

 

АЯЛАЛД БАГТСАН ЗҮЙЛС

  • Жолооч, тогооч, хөтөч тайлбарлагч
  • Өдрийн 3 хоол
  • Аялалд дурдсан галт тэрэг, машин, морь
  • Майхан, гэр, урц
  • Чийгний эсрэг дэвсгэр
  • Хучлага
  • Аяллын даатгал

АЯЛАЛД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүд, жишээ нь саван шампунь гэх мэт
  • Уух зүйлс: ундаа алкохолны төрлийн ундаа

Тайгад очиж буй видео зураглал

Байрлах майхан, кемп

Кемпийн Хоол


 Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас авна уу:

  80019213 Алтанзул

Хаяг:

Энх тайвны өргөн чөлөө, Төв шуудангийн баруун хойно – “Экспресс Тауэр”-ийн 7 давхар 701 тоот.

Чатаар мэдээлэл авч болно:







 

Other read -click a link:

1. How to visit to Tsaatan Reindeer Herder’s Tribe Mongolia

2. WINTER camp of Tsaatan Dukha Reindeer Herder’s Tribe Mongolia

3. SPRING Camp of Tsaatan Dukha Reindeer Herder’s Tribe Mongolia

4. SUMMER Camp of Tsaatan Dukha Reindeer Herders’s Tribe Mongolia

5. AUTUMN Camp of Tsaatan Dukha Reindeer Herders’s Tribe Mongolia

6. Pictures of Reindeer Children

7. Reindeer Festival 2019 Video & Photos